Харилцан визгүй зорчих, 144 цагийн дотор хилээр дамжин өнгөрөхөд визгүй зорчих зэрэг бодлогыг хэрэгжүүлснээр дотоод, гадаадын олон жуулчид зуны уран дулаан цагт “хоёр талын” хил дамнасан аяллаа үргэлжлүүлсээр байна. Хятадын Цагаачлалын үндэсний газраас 3-нд мэдэгдэхдээ, энэ оны 7-8-р сард улсын хэмжээнд хилийн шалган өнгөрүүлэх газар давхацсан тоогоор нийт 110 сая дотоод, гадаадын жуулчдыг хилээр нэвтрүүлсэн бол өдөрт дунджаар давхацсан тоогоор 1 сая 779 мянган жуулчин хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн орны мөн үеэс 30 хувиар өсөж, өмнөх 5, 6-р сараас 13 хувиар нэмэгджээ. 8-р сарын 24 нь ганц өдрийн хилээр нэвтэрсэн хүний тоо хамаг олонтой өдөр байж, давхацсан тоогоор 2 сая 237 мянгад хүрсэн байна.
Үүнд, давхацсан тоогоор 10.89 сая гадаадын иргэн хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52.8 хувиар өссөн бол Хятадад визгүй зорчсон гадаадын жуулчид давхацсан тоогоор 1 сая 957 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 117 хувиар нэмэгдсэн дүн юм. Мөн улсын хэмжээнд хилийн шалган өнгөрүүлэх газар нийт 5.64 сая тээврийн хэрэгсэлд \хөлөг онгоц, галт тэрэг, автомашин\ шалгалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32 хувиар өссөн байна.