Хятадын Төв Радио Телевизийн CGTN саяхан Хятадын Ардын их сургуультай хамтран Шинэ эриний олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжин, 18-24 насны Африкийн залуусын дунд санал асуулга явуулжээ. Судалгаанд хамрагдсан залуус Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн хөгжлийн үзэл баримтлал болон ололт амжилтыг бүрэн үнэлж, шинэ эрин дэх Хятад Африкийн олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны ололт амжилтыг сайшаан, маш их хүлээлттэй буйгаа илэрхийлжээ.
Санал асуулгад хамрагдсан залуусын 98.7 хувь нь Хятад улсыг амжилттай ажилласан гэж үзсэн бөгөөд 96.1 хувь нь Хятад улсыг чухал орон гэж үнэлэн, 94.4 хувь нь хүндэтгэх ёстой гэдгээ илэрхийлж, 96.7 хувь нь боломжтой үед Хятадад аялах, суралцах айлчлах хүсэлтэй байна гэжээ.
Судалгаанд хамрагдсан залуусын 88.2 хувийнх нь Хятад Африк хоёр тал “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын хөгжлийн эрх ашгийг хамтран хамгаалахад найдаж буйгаа илэрхийлж, 89.8 хувийнх нь Хятад Африкийн хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, хөгжилд эрч хүч сэлбэсэн хэмээн үзсэн байна.
Энэхүү санал асуулгад Африк тивийн Камерун, Ботсвана, Египет, Этиоп, Гана, Кени, Марокко, Өмнөд Африк, Танзани зэрэг 10 орны 10125 хүн оролцсон бөгөөд үүнээс 18-24 насны 3710 залуу хамрагдсан нь 36.6 хувийг эзэлжээ.