Хятад улсын дарга Ши Жиньпин 2018 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжин дэх дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол дээр хийсэн үндсэн илтгэлдээ, Хятад улс Африкийн холбоотой хамтран “Хятад Африкийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны төлөвлөлт” туурвих ажил эхлүүлэхээр шийдсэнээ зарлажээ. 2013 оноос хойш Хятад улс Африк дахь 6000 гаруй километрийн төмөр зам, 6000 гаруй километрийн авто зам байгуулалт болон цахилгаан эрчим хүчний 80 гаруй томоохон байгууламж, 20 орчим боомтын бүтээн байгуулалтын ажилд оролцсон байна. Энэ дугаараар Камеруний Криби боомтоор аялан, уг боомт нь тухай нутгийн иргэдэд үр өгөөж өгч буй байдалтай танилцаарай.