Турк дахь Израилийн тагнуулын байгууллагын санхүүгийн сүлжээний даргыг баривчилжээ
2024-09-04 10:08:30
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн тагнуулын байгууллага Моссадын Турк дахь санхүүгийн сүлжээний дарга Лиридон Режепийгийг Турк албан ёсоор баривчилсан гэдгээ Туркийн Үндэсний тагнуулын алба 3-ны өдөр мэдэгдэв. 

Туркийн Анадолу агентлаг 3-ны өдөр мэдээлснээр, Лиридон Режепийг 8-р сарын 25-нд Туркийн хилээр нэвтэрсний дараа Туркийн Үндэсний тагнуулын алба хянаж байсан бөгөөд 8-р сарын 30-нд Туркт саатуулжээ.

Туркийн хэвлэлийнхэн Туркийн Үндэсний тагнуулын албаны эх сурвалжаас иш татаж мэдээлснээр, Турк улс Лиридон Режепийгийн банкны данснаас хууль бус олон тооны мөнгө шилжүүлсэн байхыг олж мэдсэн, энэ нь Турк дахь Моссадын байгууллагад түүний их хэмжээний мөнгө шилжүүлсэн болохыг харуулж байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш, Турк Израилийн Моссадтай холбоотой олон тооны сэжигтнийг баривчилжээ.