Өнөөдөр /2024.09.24/-нд хуралдуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
ХТРТ-ийн сэтгүүлч: Норвегийн Ерөнхий сайд Жонас Стеллер Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Хятад улс саяхан мэдэгдсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? Уг айлчлалд Хятад улс ямар хүлээлттэй байгаа бэ?
Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Норвегийн Ерөнхий сайд Жонас Стеллер Хятад улсад айлчлах үеэр Ши Жиньпин дарга түүнтэй уулзалт хийж, хоёр талт харилцаа, хамтын сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцох болно” гэжээ.
Норвеги бол БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны барууны орнуудын нэг юм. Энэ онд хоёр орны дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой тохиож байна. Хятад улс Норвеги хоорондын харилцааны хөгжлийг чухалчлан үзсээр ирсэн. Бид Норвегийн талтай хамтдаа тус айлчлалаар боломж болгон хоёр орны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.