Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 9-р бага хурал 9-р сарын 3-нд Бээжинд зохиогджээ. ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, Худалдааны яамны сайд Ван Вэньтао, Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны үндэсний газрын дарга Лүө Жаохүй, уг форумыг хамтдаа даргалагч орон Сенегалын Африкийн интеграци, гадаад харилцааны сайд Ясин Фал, Эдийн засгийн төлөвлөлт, хамтын ажиллагааны сайд Абдулламан Салтай уг бага хурлыг хамтдаа даргалжээ.
Ван И хэлэхдээ, энэ удаагийн форум нь “орчин үеийн шинэчлэлийг хамтдаа ахиулж, өндөр түвшний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” сэдвийн хүрээнд болж байна. Энэ үеэр Ши Жиньпин дарга Африкийн орнуудын удирдлагуудтай хамтдаа Хятад Африкийн харилцааны хөгжлийн шинэ зураг төсвийг зураглаж, “дэлхийн өмнөдийн орнууд”-ыг ахлан урагшлах болно. Уг форум нь оролцогч талуудын хамтын хүчин чармайлт дор Хятад Африкийн эв нэгдлийг бэхжүүлэх түүхэн чанартай арга хэмжээ болох нь дамжиггүй, “дэлхийн өмнөдийн орнууд” орчин үеийн шинэчлэлийн замнал руу сэтгэл нэгтэй урагшлахад түлхэц болох нь гарцаагүй юм гэжээ.
Ясин Фал, Абдулламан Салт зэрэг Африкийн орнуудын төлөөлөл хэлэхдээ, Африк Хятад чин үнэнч, найрсаг харилцаатай явсаар ирсэн. Африк Хятадын өндөр түвшний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь маш чухал ач холбогдолтой. Африкийн тал Хятад улстай нягт хамтран ажиллаж, уг форумыг амжилттай хуралдуулж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээх болно гэжээ.