Полтава мужид пуужингийн дайралтын улмаас 51 хүн амь үрэгджээ
2024-09-04 10:03:26
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 3-ны орой видеогоор хэлсэн үгэндээ, мөн өдөр тус улсын Полтава муж пуужингийн дайралтад өртөж, дор хаяж 51 хүн амиа алдаж, 271 хүн шархадсан байна гэжээ.

Тэрээр Оросын арми мөн өдөр Полтава муж руу хоёр баллистик пуужин харваж, Украины тал агаарын довтолгооноос хамгаалах сэрэмжлүүлэг өгсөн. Одоогоор Украины холбогдох салбарууд халдлага болсон газарт аврах, цэвэрлэх ажлуудыг хийж байгаа бөгөөд хүний амь насыг аврахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Уг халдлагын хэргийг Украины хууль сахиулах байгууллага болон Батлан хамгаалах яам шалгаж байна гэв.

ТАСС агентлаг 3-ны өдөр Оросын цэргийн эх сурвалжаас иш татаж мэдээлснээр, Оросын арми мөн өдөр Полтава муж дахь Украины цэргийн сургалтын төв рүү дайралт хийсний улмаас гадаадын цэргийн дасгалжуулагчийг багтаасан Украины талын зэвсэгт хүчний 300 гаруй албан хаагчид амь үрэгджээ.