"Технологи, инновацаар ирээдүйг бүтээх" сэдэвт бага хурал Шанхайд зохиогдлоо
2024-09-05 15:34:26
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 5-нд, "Технологи, инновацаар ирээдүйг бүтээх" сэдэвт бага хурал Шанхай хотын Хуанпү дэлхийн экспогийн паркад нээгдлээ. Уг бага хуралд дотоод гадаадын нэр хүндтэй 10 орчим академичийг урьсан бөгөөд 500 орчим салбарын шилдэг төлөөлөл илтгэл тавьж, технологийн чиг хандлага, салбарууд хоорондын уялдаа холбооны талаар санал бодлоо солилцох юм. 

Санхүүгийн технологийн бодит үр бүтээлийг харуулдаг дэлхийн тэргүүлэгч платформ болсны хувьд тус бага хурал нь санхүүгийн технологийн дэвшилтэт програмууд, салбарын стандарт зэрэг чухал шинэ ололт амжилтуудыг нийтлэн танилцуулах болно.