ЕХ “Хиймэл оюун ухааны суурь конвенци”-д гарын үсэг зурлаа
2024-09-05 19:06:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 5-нд Европын Холбооны жижүүр дарга орон Унгар улс олон нийтийн сүлжээнд мэдэгдэхдээ, мөн өдөр Унгар Европын холбоог төлөөлөн Литвийн нийслэл Вильнюс хотноо “Хиймэл оюун ухааны суурь конвенци”-д гарын үсэг зурсан гэжээ.

“Хиймэл оюун ухааны суурь конвенци”-йг Европын комиссын удирдлаган дор боловсруулж, олон жил бэлтгэсний эцэст 50 гаруй улс энэхүү төслийг боловсруулахад хоёр жил зарцуулсан бөгөөд энэ оны тавдугаар сард батлагдсан юм.