Хятад Африкийн орчин үеийн шинэчлэлийг хамтдаа эрэлхийлэх мөрөөдөл хүмүүст урам зориг өгч байна гэв
2024-09-05 20:24:29
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан, Хятадын төв радио, телевиз Африкийн олон орны 10 гол хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьж, "Хятад орноор аялахуй-Жэнжөугийн аялал" хэмээх найман өдрийн айлчлалын үйл ажиллагаа өрнүүлж, 3600 гаруй жилийн түүхтэй Хятадын төв хэсгийн энэ хотод Хятад маягийн орчин үеийн хөгжлийн айзам хэмнэлийг мэдэрсэн байна. 9-р сарын 5-нд дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолыг үзсэний дараа, Африкийн хэвлэл мэдээллийнхэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Хятад Африкийн орчин үеийн шинэчлэлийг хамтдаа эрэлхийлэх мөрөөдөл болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах цоо шинэ хуудсыг бичих санаачилгыг сайшааж буйгаа илэрхийлж, энэ нь хүмүүст урам зориг өгч байна хэмээн үзэж, Хятад Африк ажил хэрэгч, үр ашигтай хамтын ажиллагааг нэн илүү  өрнүүлж, Африкийн ард түмэнд ашиг тусаа хүртээхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Мишапийн дуу хоолой телевизийн захирал Эдрад Минене Шенигобо хэлэхдээ, “Би Ши Жиньпин даргын хэлсэн чухал үгийг анхааралтай сонссон, Хятад Африк орчин үеийн хөгжлийн замд гар нийлэх ёстой гэж тэр хэлсэн, энэ нь Африкийн ард түмэнд урам зориг өгөх болно гэдэгт би итгэлтэй байна, Хятад Африк хамтдаа Африкийн ард түмэнд ашигтай сайн сайхан ирээдүйг бүтээх болно. Жэнжөү хотод би бас Хятадын хөгжлийн эрч хүчийг мэдэрсэн” гэжээ.

Шар мөрний соёлын цэцэрлэгт хүрээлэнд, Кенийн өргөн нэвтрүүлгийн корпорацын (KBC) Шинэ хэвлэл мэдээллийн албаны ерөнхий редактор Мартин Мванге Хятад улс энэхүү "Эх гол"-ынхоо экологийг хамгаалсан арга барилын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг авсан юм. Тэрээр хэлэхдээ, “Африкийн орнууд цаг уурын ноцтой сорилтуудтай тулгарч байна, үүнд Эль Ниногийн улмаас үүссэн үер болон ган гачиг багтаж байна. Хятад улс байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон жилийн туршлагатай, хэрэв Африкийн орнууд Хятадын туршлагаас бүрэн суралцаж чадвал, цаг уурын эдгээр асуудал мэдэгдэхүйц сайжирна гэдэгт би итгэж байна” гэжээ.