Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Африкийн зочдод зориулан хүндэтгэлийн арга хэмжээ зохиов
2024-09-05 09:59:52
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 4-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Бээжингийн Ардын их хурлын ордонд, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Африк болон олон улсын хүндэт зочдод зориулан хүлээн авалт зохиолоо. 

Африкийн 51 орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагч болон тэдний гэргий нар, ерөнхийлөгчийн 2 төлөөлөгч, Африкийн холбооны комиссын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг хүндэт зочид Ардын их хурлын ордонд хүлээн авалтад оролцлоо. Ши Жиньпин, Пэн Лиюань нар тэднийг халуун дотноор угтан авч, гар барилцан, хамтдаа зураг авахуулжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах нь хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд орчин үеийн шинэчлэл бол үүнийг биелүүлэхэд заавал туулах замнал юм. Өнгөрсөн ба одоод Хятад, Африк нь хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах манлайлагч бөгөөд ирээдүйд ч орчин үеийн шинэчлэлийн үйл явцын тэргүүн эгнээнд хамтдаа гар бие оролцоно. 2.8 тэрбум гаруй Хятад, Африкийн ард түмэн эв нэгтэй хамтран ажиллаж байсан цагт орчин үеийн шинэчлэлийн замд гэрэл цацрангуй үйлсийг бүтээж, дэлхийн өмнөдийн орнуудын орчин үеийн шинэчлэлийн үйлсийн үсрэнгүй хөгжлийг дайчлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад илүү их хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна. 

Хүлээн авалтын дараа, Ши Жиньпин, Пэн Лиюань нар хүндэт зочдын хамт "Ирээдүйг хамтдаа бүтээцгээе" уран сайхны тоглолтыг үзэж сонирхжээ.