Мерседес Бенз Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ
2024-09-05 10:14:11
Share
Share this with Close
youtube WeChat

Германы Мерседес Бенз компани 9-р сарын 4-нд мэдэгдэхдээ, Хятадын түншүүдтэйгээ хамтран Хятадад 14 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулалт хийж, суудлын болон хөнгөн арилжааны машины загвар, нэр төрлийг улам баяжуулж, технологийн шинэчлэл, онцлог бүтээгдэхүүнийг Хятадад нутагшуулах ажлыг үргэлжлүүлэн хурдасгана гэжээ. 

Мерседес Бенз компанийн ТУЗ-ын дарга Ола Каллениус хэлэхдээ, Хятадын зах зээл нь манай компанийн дэлхийн стратегийн чухал тулгуур хүч бөгөөд бидний цахилгаанжуулалтын өөрчлөлт, технологийн шинэчлэлийн чухал хөдөлгөгч хүчин болж байгаа гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, Мерседес Бенз компани Хятадад үйл ажиллагаагаа явуулаад хориод жил болж байгаа, өнөө гэхэд Хятад улс дэлхийн хамгийн том Мерседес Бенз суудлын автомашины үйлдвэрлэлийн баазтай болсон бөгөөд Герман дахь төв оффисоос гаднах бүс нутгийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй судалгааны сүлжээг бүрдүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд тус компани Хятад дахь судалгааны хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, сүүлийн таван жилийн Хятад дахь хөрөнгө оруулалт 10.5 тэрбум юаньд хүрээд байгаа аж.