2024 оны 3-р улиралд дэлхийн барааны худалдаа тогтвортой сэргэх хандлагатай байна гэж Дэлхийн худалдааны байгууллага 4-ний өдөр тайлан хийж мэдэгдэв.
ДХБ-аас гаргасан сүүлийн үеийн "Барааны худалдааны барометр"-ээс харахад, дэлхийн барааны худалдааны хөгжлийн индекс 103 болсон нь энэ оны 3-р сард гаргасан 100.6-аас ялимгүй өндөр байна. Дэлхийн барааны худалдааны хэмжээ 2024 оны 2, 3-р улиралд эерэг өсөлтөө хадгалсаар байгааг тус индекс харуулж байна.
Бүрэлдэхүүний төрөл зүйлийн индексээс үзэхэд, автомашины бүтээгдэхүүний индекс 103.3, чингэлэг тээврийн индекс 104.3, агаарын тээврийн индекс 107.1, экспортын захиалгын индекс 101.2 байгаа нь тогтоосон түвшнээс дээгүүр байна. Харин цахим бүрэлдэхүүний индекс 95.4, түүхий эдийн индекс 99.3 байсан нь тогтоосон түвшнээс доогуур байна.