“Агаарын чанар, цаг уурын мэдээллийн тайлан”-г нийтэлжээ
2024-09-05 10:31:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 5-нд Дэлхийн цаг уурын байгууллагаас хамгийн сүүлийн үеийн “Агаарын чанар, цаг уурын мэдээллийн тайлан”-г гаргажээ.

Уг тайланд тэмдэглэснээр, жил бүр агаарын бохирдлын улмаас дэлхийн хэмжээнд 4.5 сая гаруй хүн зол бусаар нас барж, улмаар эдийн засаг, байгаль орчинд асар их гарз хохирол учруулсаар байна. Агаарын чанар экосистемд сөргөөр нөлөөлж, агаарыг бохирдуулагч бодисууд агаар мандлаас дэлхийн гадаргуу дээр тогтож байна. 

Тайланд, PM2.5 (нарийн тоосонцор)-ыг удаан хугацаагаар амьсгалах нь эрүүл мэндэд ноцтой хөнөөлтэй. PM2.5 эх үүсвэрт чулуужсан түлшний шаталтаас үүсэх ялгаралт, ой хээрийн түймэр, цөлийн тоосжилт зэрэг багтаж байна. Тоо баримтад харуулснаар, Хойд Америкийн ой хээрийн түймрээс үүдэлтэй PM2.5 ялгаруулалт маш өндөр гарсан байна. Үүнээс гадна, хүний болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлын ялгарал нэмэгдсэний улмаас Энэтхэгт PM2.5 дундаж хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан. Харин хүний үйл ажиллагааны улмаас болсон ялгаралт багассанаас болж Хятад, Европт PM2.5 хэмжилт дундаж хэмжээнээс доогуур гарсан байна.