Хятад улс буурай хөгжилтэй орнуудад татварыг тэглэх шийдвэр гаргав
2024-09-05 18:31:16
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 5-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, чухал үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс зах зээлийн нээлтийг дангаараа өргөжүүлэх санаачилга гаргаж, Хятадтай дипломат харилцаа тогтоосон буурай хөгжилтэй улс орон, тэр дундаа Африкийн 33 улсын бүтээгдэхүүнд 100 хувь тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн, ингэснээр энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн анхны томоохон хөгжиж буй орон болон дэлхийн эдийн засгийн гол цогц болж, Хятадын том зах зээлийг Африкийн том боломж болгоход тус дөхөм үзүүлэх болно гэжээ.