Аюулгүйн зөвлөлөөс Палестин, Израилийн нөхцөл байдлын талаар хуралдав
2024-09-05 15:22:53
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Палестин, Израилийн нөхцөл байдлын талаар хуралдаж, НҮБ-ын Улс төр, энх тайланы асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло, Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын харицлагатан Эдем Восолну нар мэдээлэл хийжээ. Хурлын үеэр Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлж, гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллахыг олон орны төлөөлөгчид мөргөлдөгч талуудаас уриалжээ. 

Розмари ДиКарло мэдээлэл хийх үеэр зол бусаар нас барсан зургаан хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Газын зурваст өргөн хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан бөгөөд Иордан голын баруун эрэгт Израилийн хийж буй үйлдэл хүнийг цочирдуулсаар байна гэж онцолжээ. 

Эдем Восолну хэлэхдээ, Палестин, Израилийн мөргөлдөөн дэгдсэнээс хойш, хүмүүнлэгийн ажил хийж буй 295 хүн нас бараад байна. Мөн энэ оны 1-р сараас хойш НҮБ-ын олон машин халдлагад өртсөн. Газын зурвасын эрүүл мэндийн систем, усан хангамжийн төхөөрөмж ноцтой эвдэгдсэн гэжээ.