Өнөөдөр, 5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг Бээжингийн Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Африк хоорондын хамтын ажиллагаанд Хятад улс хувийн ашиг сонирхол гэж байхгүй. Миний бие хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг санал болгож, түүнчлэн Африкийг оролцуулсан дэлхийн нийт хүн ард аз жаргалтай амьдахыг хүсэж байна. Энэ нь дэлхий дахинд зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийн өмнө бүх улс орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй нийцэж байгаа юм. НҮБ Африкийг дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирснийг Хятад улс сайшааж байна, мөн НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Африкийн энх тайван, тогтвортой хөгжил, сэргэн мандлыг биелүүлэхэд хамтдаа хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна.
Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын үйл хэрэгт НҮБ-ын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дэмжих нь Хятад улсын баримталсаар ирсэн дипломат харилцааны зарчим бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй юм гэж Ши Жиньпин онцолжээ.
Антонио Гутерриш хэлэхдээ, Хятад улс Африктай хамтран ажиллах нь Африкийн амссан түүхэн шударга бус байдлыг өөрчилж, Африкт энх тайван, хөгжилд хүрэхэд тус дөхөм болно. НҮБ Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санаатайгаар хагарал үүсгэх, хамтын ахиц дэвшилд сөргөөр нөлөөлөх үйлдлийг эрс эсэргүүцэж, олон талт үзлийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. НҮБ ирээдүйн дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийн тулд Хятад улстай нягт хэлхээ холбоотой байж, олон улсын санхүүгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулж, дэлхийн хиймэл оюун ухааны засаглалыг бэхжүүлэхийг хүсэж байна.