Украины Дээд Рада буюу парламент 9-р сарын 5-нд санал хураалт явуулж, Андрей Сибигаг Гадаад хэргийн сайдаар томилсон гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.
Украины парламентын гишүүн Ярослав Железнякийн мөн өдөр хувийн цахим хуудсандаа нийтэлсэн мэдээллийг 9-р сарын 5-нд Украины үндэсний мэдээллийн агентлаг иш татсан мэдээлснээр, Дээд Радагийн санал хураалтын дүнгээс үзэхэд Андрей Сибига 258 дэмжсэн санал авсан нь шаардлагатай саналын хамгийн бага тооноос давсан байна.
49 настай Андрей Сибига урьд нь Украинаас Турк улсад суугаа элчин сайд, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргын ажил албыг хашиж байгаад энэ оны 4-р сард Украины ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар томилогджээ.