9-р сарын 6-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Гамбийн ерөнхийлөгч Адама Барроутай уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Гамбийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Гамбийн харилцаа тасралтгүй нааштай ахиц дэвшил гаргаж байна. Хоёр талын улс төрийн итгэлцэл улам бүр бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тууштай ахиж, хөгжил, сэргэн мандалтын зам дахь сайн анд, сайн түнш болсон байна. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан байнга тууштай дэмжиж, хоёр орны найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэн хамгаалж, хоёр орны харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.
Адама Барроу хэлэхдээ, Би Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэндээ маш их баяртай байна, Хятадын ард түмний найрсаг дотно байдал, урам зориг болон Бээжингийн үзэсгэлэн сайхан, хөгжил цэцэглэлт нь сэтгэл татам байна. Гамби Хятад хоёр гүн зузаан найрамдалтай. Хятадын тусламжаар баригдсан Олон улсын хурлын төв нь Гамби улсын нийслэлд шинэ тэмдэглэгээ газар болжээ, Хятадтай хамтран хэрэгжүүлсэн төслүүд Гамбийн ард түмний амьдралыг ихээхэн сайжруулсан байна, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт дээр зарласан "Түншлэлийн арван үйл ажиллагаа" нь Африк-Хятадын харилцааг шинэ өндөрлөгт хүргэсэн байна, Гамби улс үүнийг өндрөөр үнэлж, гүн талархал илэрхийлж байна гэжээ.