Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жэн Монгол Улсад айлчлал хийхээр 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн очив.
Энэ удаагийн айлчлал нь БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.