АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены хүү Хантер Байден 5-ны өдөр Калифорни мужийн Лос-Анжелес хотын холбооны шүүхэд болсон татварын гэмт хэргийн шүүх хурлын үеэр 9 төрлийн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн оны 12-р сард Хантер Байденг тансаг амьдралын улмаас олон сая ам доллар зарцуулсан бөгөөд дор хаяж 1.4 сая ам долларын татвар төлөөгүй гэж буруутгасан юм. Калифорни мужийн төв дүүргийн шүүхээс гаргасан яллах дүгнэлтийн дагуу Хантерыг татварын мэдүүлэг өгөөгүй, татвар төлөөгүй, татвараас зугтсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг гурван хүнд, зургаан гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгажээ.
Хантерын татварын хэргийн шүүхийн шийдвэрийг энэ оны 12-р сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнд 17 жил хорих ял оноож, 1.3 сая ам долларын торгууль ногдуулж магадгүй юм.
54 настай Хантер бол Ж.Байдены одоогоор амьд байгаа үрийн ганц хүү юм. Хэрэв хүү минь гэм буруутай нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрохоос өмнө өршөөл үзүүлэхгүй гэдгээ Ж.Байден хэвлэлд удаа дараа мэдэгдэж байсан юм.