Нефтийн олборлолтоо бууруулах хугацааг 11-р сарыг дуустал сунгана
2024-09-06 10:01:08
Share
Share this with Close
youtube WeChat

Нефть экспортлогч орнуудын байгууллага \ОПЕК\ 5-ны өдөр мэдэгдэл нийтэлж, ОПЕК-ийн гишүүн болон ОПЕК-ийн гишүүн бус 8 орон энэ сарын сүүлчээр дуусах байсан өдөрт дунджаар 2.2 сая баррелийн сайн дураасаа бууруулах арга хэмжээг 11-р сарын эцэс хүртэл сунгана. Харин 12-р сарын эхнээс хасагдуулах хэмжээг аажмаар сэргээж, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан сэргээх хурдыг уян хатан зохицуулахаар шийдсэн гэж мэдэгджээ. 

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Саудын Араб, Орос, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Казахстан, Алжир, Оман зэрэг "ОПЕК+"-ийн найман гишүүн орон мөн өдөр цахим хурал хийж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хурлын үеэр 8 орон сайн дураасаа олборлолтоо бууруулах шийдвэр зоригтой байгаагаа онцлоод, он гарснаас хойш олборлолт нь хэмжээнээсээ хэтэрсэн Ирак, Казахстан хоёр орон нөхөн олговрын хэлбэрээр олборлолтоо бууруулахаа дахин нотолсон гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.