ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 9-р сарын 5-нд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын жижүүр дарга орон Сенегалын Гадаад хэргийн сайд Ясин Фаллер, дараагийн ээлжийн жижүүр дарга орон Бүгд Найрамдах Конго улсын Гадаад хэргийн сайд Жан-Клод Гаркосо нар хамтдаа дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзжээ.
Ван И хэлэхдээ, 9-р сарын 5-нд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт нээлтээ хийлээ. Уг уулзалтын үеэр, Хятад Африкийн найрсаг харилцааны замналыг хамтдаа эргэн санаж, уг форумын үр дүнгийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, Хятад, Африкийн бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар улс төрийн тодорхой нийтлэг ойлголтод хүрэн, “Бээжингийн тунхаг”, “Мөрийн хөтөлбөр” зэрэг хоёр чухал баримт бичгийг санал нэгтэй баталсан. Уг дээд хэмжээний уулзалт өндөр амжилтад хүрлээ. Нэгт, Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн бүх орнуудтай хоёр талын харилцаагаа стратегийн харилцааны түвшинд хүргэсэн. Хоёрт, Хятад Африкийн харилцааг шинэ цаг эриний бүх цагт хувиршгүй Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах түвшинд хүргэсэн. Гуравт, Хятад Африк “орчин үеийн зургаан томоохон шинэчлэлийг ” хамтдаа ахиулна гэдгээ тодорхойлсон. Дөрөвт, дараагийн шатны Хятад Африкийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан зэрэг үр дүнд хүрлээ.
Ясин Фаллер, Жан-Клод Гаркосо нар хэлэхдээ, Африк, Хятадын хамтын ажиллагаа нь Африкийн бүхий л улс орнуудад үр өгөөжөө хүртээж байгаа бөгөөд бүх салбарыг хамарч байна. Энэ нь Африкийн орчин үеийн шинэчлэл хийх алхмыг түргэтгэж байгаа учраас олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох нь дамжиггүй. Ши Жиньпин даргын зарласан Хятад Африкийн хамтын ажиллагааны талаарх шинэ санаачилга, мөрийн хөтөлбөр, мөн уг дээд хэмжээний уулзалтыг зохион явуулахад үзүүлсэн Хятадын талын манлайлах хүчнийг Африкийн тал дээд хэмжээгээр үнэлж байна. Бид Хятадын талтай хамтдаа уг форумын үр дүн, Африк Хятадын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Африк Хятадын найрсаг харилцааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлт хүрэхэд бэлэн байна гэжээ.