Дорнын эдийн засгийн 9-р чуулга уулзалт 9-р сарын 5-нд ОХУ-ын Владивосток хотод болсон юм. Хятад улсын дэд дарга Хань Жэн уг уулзалтад оролцож “Эв нэгдэл хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын хөгжил дэвшилд хүрье” сэдэвт илтгэл тавьжээ. Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нар оролцож, үг хэллээ.
Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Хань Жэн гурван санал дэвшүүлжээ. Тухайлбал, нээлттэй хүртээмжтэй байхыг баримтлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжил, аюулгүй байдлыг уялдаатай урагшлуулах зэрэг болно.
9-р сарын 6-ны үдээс хойш Хань Жэн ОХУ-ын Эрхүү мужийн захирагч Кобзевтэй уулзалт хийнэ.