Хятад улсын дарга Ши Жиньпиний Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд тавьсан илтгэл нь хүрэлцэн ирсэн зочдын өндөр үнэлгээг хүлээж байна.
Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс бие даасан хурдацтай хөгжилд хүрсэн төдийгүй дэлхийн энх тайван, өсөлт хөгжилтийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан гэж хуралд оролцсон зочид илэрхийлэв.
Гамби улсын Гадаад хэргийн сайд Мамаду Тангала хэлэхдээ, Ши Жиньпин даргын тавьсан илтгэл нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны сайн сайхан хэтийн төлөвийг илэрхийлж, Африкийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж буйг дахин нотолсон төдийгүй Хятад, Африк хоорондын найрсаг бат бөх харилцааг харууллаа гэжээ.
Уулзалтад оролцсон зочид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон чухал санаачилгыг өндрөөр үнэлээд, энэ нь Хятад улсыг улам гүнзгийрүүлэн өөрчилж, Африкийн орнуудад шинэ боломж олгож, Хятад Африкийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад шинэ боломж хангаж, шинэ хүчин сэлбэх болно гэж үзжээ.