"Арван түншлэлийн үйл ажиллагаа" нь Танзанийн олон салбарт ашиг тусаа өгөх болно
2024-09-07 14:08:16
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 6-нд, Хятадад ирж 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Танзанийн Инженер, зам харилцааны сайд Макаме Мбарава, Танзанийн ерөнхийлөгчийн тамгын газрын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын сайд Китила Александр Мкумбо нар ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын хэлсэн "Шинэчлэлийг ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя" гэсэн үндсэн илтгэл болон дэвшүүлсэн "Арван түншлэлийн үйл ажиллагаа"-г өндрөөр үнэлж, Танзанийн аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, усны хэмнэлт, хөдөө аж ахуйн шинэчлэл бүгд үүнээс ашиг хүртэх болно гэж үзсэн байна.

Танзанийн Инженер, зам харилцааны сайдын хувьд Мбарава хоёр орны дэд бүтцийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байна. Мбарава хэлэхдээ, саяхан Ши Жиньпин дарга, Танзанийн ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан, Замбийн ерөнхийлөгч Хакайнде Хичилема нар "Танзани-Замбийн төмөр замыг идэвхжүүлэх төслийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан нь түүхэн үйл явдал боллоо гэв. Тэрээр 1970-аад онд Хятадын тусламжтайгаар Танзани-Замбийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэн талаар ярьж, энэ бол Танзани, Замби болон Хятадын ард түмний хувьд мартагдашгүй түүх байсан гэж тэмдэглэв. Танзани-Замбийн төмөр зам нь Танзани, Замби хоёр орны гол тээврийн шугамыг холбож, Танзани, Замби хоёр улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнтэй дэмжлэг үзүүлж, уг шугамын дагуу олон шинэ хот суурин баригдаж, орон нутгийн улс төр, эдийн засаг, соёлын төв болсон юм гэв. Мбарава хэлэхдээ, одоо гурван тал олон арван жилийн түүхтэй энэ төмөр замыг идэвхжүүлэхийн тулд дахин хамтран ажиллахаар байгаа нь баялаг ихтэй Зүүн Африкийн төмөр зам, далай хоорондын тээврийн сүлжээг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой гэв.

Танзанийн ерөнхийлөгчийн тамгын газрын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны сайд Мкунбо хэлэхдээ, Хятад Африк орчин үеийн хөгжлийг ахиулахын тулд хамтран ажиллахын зорилго нь Танзанийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж байна. Танзани улс хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, үйлдвэржилт, дижитал хэлбэрийг хөгжүүлэхэд тууштай ажиллаж байгаа бөгөөд Хятад, Танзани хоёр орны эдгээр салбар дахь хамтын ажиллагаа нь Танзанийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад маш нийцэж байна. Ирэх гурван жилд Танзани улс Хятадтай хамтран ажилласнаар хоёр талын ард түмэнд илүү их ашиг тус хүртээнэ гэж найдаж байна гэлээ.