9-р сарын 6-нд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подестатай уулзав.
Ван И хэлэхдээ, энэ жил Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. 45 жилийн харилцааны түүх нь бидэнд өгсөн чухал сэрэмжүүлэг бол Хятад, АНУ хоёр орон өрсөлдөгч биш түнш байх ёстой, ширүү өрсөлдөх биш харилцан амжилтад хүрэх, үг үйлдэл зөрөх биш харин хэлсэн суух ёстой гэдгийг харуулсан. Ши Жиньпин дарга Хятад, Америкийн харилцааны сүүлийн хагас зуун жилийн хөгжлийн туршлагыг дүгнэж, харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа амжилтад хүрэх гурван зарчмыг дэвшүүлж, Хятад Америкийн харилцааны ирээдүйн чиг хандлагыг заасан юм. Бид АНУ-тай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг дагаж, Хятад, Америк хоёр орны эв найрамдлын зөв замыг олж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой, тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ван И хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь өнөөгийн болон урт хугацааны аль алинд нь ашиг тусаа өгөх бөгөөд хүн төрөлхтний ирээдүй, бөмбөрцгийн хувь заяатай холбоотой юм. Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замыг тууштай баримталж байна. Хятадын Коммунист Намын 20 дахь сонгуулийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар стратегийн зохицуулалт хийж, экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, уул ус алт эрднээс үнэтэй үзэл баримтлалыг хэрэгжүүлж, үүний зэрэгцээ хариуцлагатай байж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Хятад улсын гаргасан бодлого гарцаагүй хэрэгжиж, Хятадын тавьсан зорилтууд гарцаагүй биелэх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад Америкийн харилцааны салшгүй хэсэг төдийгүй хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Энэ он гарснаас хойш хоёр талын цаг уурын өөрчлөлтийн багууд нягт харилцаж, ажил хэрэгч хамтын ажиллагааны цуврал үр дүнд хүрсэн. АНУ бодлогын тогтвортой байдлаа хадгалж, Хятадын зүй ёсны ашиг сонирхлыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, худалдааг ивээх үзлээс зайлсхийж, Хятадтай хамтаар дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авна гэж найдаж байна гэжээ.
Жон Подеста хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагаа нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд энэ нь Америк Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, мөн дэлхийн олон талт хамтын ажиллагааны үйл явцтай чуха холбоотой юм. Америк, Хятадын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөөд зогсохгүй, дэлхий дахинд илүү их ашиг тусаа өгөх болно. Америкийн тал Хятад улстай харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлж, бүтээлч хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна гэжээ.