Шинэ гараанд буй Хятад Африкийн эдийн засгийн хөгжил
2024-09-07 11:38:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн хоёр хоногт 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятад Африкийн орчин үеийн хөгжлийг хамтаар ахиулах шинэ төлөвлөгөөг гаргав. Хятад, Африкийн хамтын ажиллагааны тулгын чухал чулуу болсны хувьд эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх нь хоёр талын бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Тэд дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн бодит хамтын ажиллагааны шинэ арга хэмжээнүүдээс шинэ боломжуудыг хайж байна.

9-р сарын 6-нд Бээжинд Хятад Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хурал болов. Энэ бол дээд хэмжээний уулзалтыг дэмжих чухал үйл ажиллагаа юм. Хятадын бизнесийн төлөөлөгчдөөс гадна Африкийн Сенегал, Өмнөд Африк, Кени зэрэг 48 орны олон салбарыг хамарсан бизнесийн төлөөлөгчид оролцов. Үүнд эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц зэрэг уламжлалт үйлдвэрүүд болон цахим технологи, холбооны хиймэл дагуул, биоанагаах ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарууд багтаж байна. Чуулганы нээлтийн ёслол дээр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятад, Африкийн зах зээлийг улам бүр бэхжүүлж, аж үйлдвэрийн интеграцчиллыг цаашид ахиулж, инновацид тулгуурласан хөгжлийг улам бэхжүүлэхийг санал болгов. Хятад, Африкийн бизнес эрхлэгчид мөн гүнзгий солилцоо хийж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шинэ чиглэлийн талаар ярилцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байна.

Боломжууд нь үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээг цаашид нэтгэх замаар бий болдог. Энэ нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үндэс юм. Хятад бол дэлхийн хамгийн бүрэн бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээтэй хөгжиж буй томоохон орон бөгөөд Африк бол дэлхийн хөгжиж буй орнуудын хамгийн их төвлөрөлтэй тив бөгөөд Хятад, Африк нь аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээгээрээ харилцан бие биенээ нөхөж чаддаг. Шинэчлэлийн үйл явцад бид гар нийлэн Хятад улс "Африкт үйлдвэрлэв" бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад тус дөхөм болохуйц технологи, аж үйлдвэрийн сүлжээг нийлүүлэхийн зэрэгцээ Африкийн бүтээгдэхүүнүүд Хятадын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээнд нэвтэрч, илүү их хөгжлийн боломжийг олж авах боломжтой.

Боломжууд нь шинэ эрчим хүчийг тасралтгүй хуримтлуулснаар бий болдог. "Торгоны замын цахим худалдаа"-г өргөжүүлэхээс эхлээд Африкт шинэ эрчим хүчийг хөгжүүлэхэд туслах Хятадын шинэ эрчим хүчний машин, нарны хавтан, салхины эрчим хүчний тоног төхөөрөмж хүртэл, Хятад Африк хоёр орон тоон эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн. Уулзалтад оролцсон Африкийн бизнес эрхлэгчид Африк Хятад хоёр орны хамтын ажиллагааны гол түлхүүр нь инноваци юм, Хятадын шинэ эрчим хүч, цахилгаан машин зэрэг шинэ салбар дахь туршлагаас суралцах нь зүйтэй гэж үзжээ. Хятадаас зарласан түншлэлийн арван томоохон арга хэмжээний дотор Хятад Африкийн дижитал технологийн хамтын ажиллагааны төвийг хамтран байгуулах, цахим худалдаа болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Африкт цэвэр эрчим хүчний 30 төсөл хэрэгжүүлэх зэрэг багтаж байна. Энэ нь хоёр тал хөгжлийн шинэ эрч хүчийг хамтдаа хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг судлахад тусална.

Боломжууд нь маш нийцтэй хамтын ажиллагааны үзэл баримтлалаас ирдэг. Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хуралд бизнес эрхлэгчид хамтын ажиллагаанд нээлттэй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ нь худалдааг ивээх үзэл газар авч байгаа энэ үед маш чухал ач холбогдолтой бөгөөд харилцан ашигтай, хамтдаа хөгжих эерэг эрч хүчийг дэлхий дахинд авчирч байна. Хятад улс зах зээлийн нээлтийг дангаараа өргөжүүлэх санаачилга гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хятадтай дипломат харилцаатай буурай хөгжилтэй бүх улс, тэр дундаа Африкийн 33 улсыг 100 хувь татварыг тиглэж, эдийн засгийн түншлэлийн хамтын хөгжлийн суурь хэлэлцээрийн хэлэлцээ, гарын үсэг зурах ажлыг түргэтгэхээх шийдэв. Энэ нь Хятадын том зах зээлийг Африкийн томоохон боломж болгон хувиргаж, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.

Хамтдаа урашилж гэмээнэ жинхэнэ анд нөхөдүүд болдог. Хятад Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны хүндийн жингийг тасралтгүй нэмэгдүүлэх нь Хятад, Африкийн бизнес эрхлэгчдийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам гүнзгийрч, өндөр түвшинд хөгжиж, хоёр талын ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн хөгжил цэцэглэлтэд тустай юм.