Иордан голын баруун эрэгт Израилийн цэргийн ажиллагаа үргэлжилж байна
2024-09-07 15:32:16
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн армийн дайралт Иордан голын баруун эрэг орчмын бусад хэсэгт үргэлжилсээр гэж Палестины олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

Орон нутгийн цагаар 6-ны шөнөөс 7-ны өглөө хүртэл Израилийн арми Иордан голын баруун эргийн Наблус, Хеброн, Рамалла болон бусад газруудад довтолгоо хийж, Израилийн цэргийн машинууд Хеброн дүүрэгт явж буйг харсан хүн бичлэг хийжээ. Хеброн дүүрэгт буун чимээ сонсогдсон байна. Израилийн цэргүүд орон нутгийн цагаар 6-ны өдөр Иордан голын баруун эргийн Женин хотоос татан гарсан гэж Палестины орон нутгийн хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм.