Африкийн Мадагаскарт үйлдвэрлэсэн хөлдөөсөн хонины мах 8-ны өдөр Хунань мужийн Хүншин дахь импортын махыг шалгах цэгт ирсэн байна. Энэ нь Мадагаскарын хонины махыг өнгөрсөн онд Хятадад экспортлохыг зөвшөөрсний дараа оруулж буй импортын бүтээгдэхүүний анхны багц бөгөөд Хятад улс Африк тивээс хонины махан бүтээгдэхүүн импортлож байгаа нь Африкийн махан бүтээгдэхүүн экспортлоход үе шаттайгаар томоохон амжилт гаргасныг харуулж байна.
Эх сурвалжаас үзвэл, энэ удаад оруулж ирсэн хонины махыг Мадагаскараас Гуанжөүгийн Бай-Юньнисэх онгоцны буудал руу ирүүлсний дараа Хүннаь мужийн Хүншин импортын махны тусгай хяналтын цэгт машинаар тээвэрлэхэд 36 цаг орчим зарцуулсан байна. Цаашдын төлөвлөгөө нь Чэнлиньжи боомтоос усан тээврээр импортлох юм.
Өнгөрсөн онд болсон Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны гурав дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр Хятад улс Мадагаскартай гэрээ байгуулж, Мадагаскар хонины махыг Хятадад экспортлох боломжтой болсон. Чаншагийн гаалийн газар тусгай ажлын хэсэг байгуулж, Мадагаскарын хонины мах боловсруулах үйлдвэрүүдтэй олон удаа зайнаас видеогоор холбогдож, чанар, эрүүл мэндийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог сайжруулах, гадаадад импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн өргөдлийг зохицуулах чиглэлээр ажилласан байна.