Ллойд Остин: Орос Украины мөргөлдөөн эцэстээ хэлэлцээрээр шийдэгдэнэ
2024-09-08 12:28:36
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин орон нутгийн цагаар 9-р сарын 6-нд болсон "Украины батлан хамгаалахын харилцаа холбоо"-ны хурлын дараа хэлэхдээ, Орос Украины мөргөлдөөн эцэстээ хэлэлцээрээр шийдэгдэх боловч "шийдвэрлэх цагийг урьдчилан таамаглахад хэцүү" гэжээ. Хэлэлцээр хүрч ирэх үед Украиныг "хамгийн давамгай байдал”-д оруулахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэж Ллойд Остин хэлэв.

ТАСС агентлаг 6-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, Орос улс Орос Украины мөргөлдөөний асуудлаар хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаагүй. Хэлэлцээ нь бусад "түр зуурын шаардлага" гэхээсээ илүү Истанбулын гэрээнд тулгуурлах ёстой гэж хэлсэн байна.