Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан эрүүл мэндийн салбар гадаадад нээлттэй байлгах туршиц цэгээ нэмэгдүүлэх талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Худалдааны яам, Эрүүл мэндийн үндэсний хороо, Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газар зэрэг байгууллага хамтран зарим бүс нутагт эмчилгээ эрүүл мэндийн салбарын гадаадад нээлттэй туршиц цэгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал: Бээжин, Шанхай, Гуандүнгийн чөлөөт худалдааны бүс болон Хайнаний чөлөөт худалдааны боомтод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хүний үүдэл эс, генийн оношилгоо, эмчилгээний технологийг хөгжүүлэн ашиглах ажил төрөл эрхлэн, бүтээгдэхүүн бүртгэх, үйлдвэрлэн борлуулахад бэлтгэхийг зөвшөөрөх болно. Үүний зэрэгцээ Бээжин, Тяньжинь, Шанхай зэрэг есөн газарт 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулах боломжийг олгохоор төлөвлөж байна гэжээ.