Ши Жиньпин Педро Санчесыг хүлээн авч уулзав
2024-09-09 17:40:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр, 9-нд, Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Испанийн ерөнхий сайд  Педро  Санчесыг  хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Испанийн Фелипе VI хаанд мэндчилгээ уламжлахыг Санчежонд хүслээ. Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн онд Хятад Испани хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн. Жил гаруйн хугацаанд хоёр тал бүх түвшинд нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ салбаруудын өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулсаар ирлээ. Ирэх онд Хятад Испани иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, дипломат харилцаа тогтоох үеийн анхны хүсэл эрмэлзлэл, ерөнхий нөхцөл байдал, урт хугацааны хэтийн төлөвийг баримталж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны орчин үеийн агуулгыг улам баяжуулж, стратегийн шийдэмгий, урт хугацааны тогтвортой Хятад Испанийн харилцааг бий болгож, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хүргэнэ гэжээ.

Педро Санчесыг  Фелипе VI хааны чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлаад, нэг жилийн дараа Хятадад дахин айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ нь Испани, Хятадын харилцаа улам нягтарч буйг харуулж байна. 

Тэрээр онцлохдоо, Испани, Хятадын найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд хоёр орон бие биенээ хүндэтгэсэн үндсэн дээр, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Миний бие айлчлалын үеэр, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо, хэтийн төлөвийг харуулсан юм. Хоёр тал нийгэм соёлын солилцоогоо бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, шинэ эрчим хүчний автомашин зэрэг салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна. Испани, Хятад хоёр орон дэлхийн энх тайвныг хамгаалж, олон талт үзлийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсээр ирлээ. Өнөөгийн дэлхий ертөнц мөргөлдөөн, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарч байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтран хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Хятад улс бол дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах чухал хүчин бөгөөд олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд чухал бүтээлч үүрэг гүйцэтгэдэг. Хятадтай байх харилцаагаа стратегийн өндөрлөгөөс харж үзэн, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын найдвартай түнш байхыг Испани хүсэж байна, түүнчлэн Испани Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны ард түмэн, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Испанийн тал чөлөөт худалдаа, зах зээлийг нээлттэй байлгах зарчмыг дэмжиж, худалдааны маргаан үүсгэхийг дэмжихгүй бөгөөд Европын холбоо, Хятадын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэхэд Испани бэлэн байна.