9-р сарын 9-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Сэтгүүлч АНУ-ын найруулан зохиосон "Хонгконгийн бизнесийн сэрэмжлүүлэгийн шинэчилсэн хувилбар" гэгчийн талаар асуулт асуув.
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, АНУ нь Үндэсний аюулгүй байдлын Хонконгийн хуулийг үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж, Хонконгийн бизнесийн орчныг гутаах зорилгоор "Хонконгийн бизнесийн сэрэмжлүүлгийн шинэчилсэн хувилбар" гэгчийг найруулан зохиосон. Энэ явдлыг Хятад улс эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.
АНУ бодит баримтыг хүндэтгэж, Хятадын бүрэн эрхт байдал, Хонконгийн хуулийн засаглалыг хүндэтгэж, Хонконгтой холбоотой асуудал дээр үг үйлдлээ хянан болгоомжлох ёстой гэв.