“Бүс ба Зам· Гэрэлт аялал” -д хамрагдсан ахмадууд Эрээн хотноо
2024-09-09 22:09:37
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, есдүгээр сарын 9-нд  “Бүс ба Зам· Гэрэлт аялал Монгол улс дахь ажиллагаа 2024 он"-д хамрагдсан нүдний болор цайх оноштой Монгол улсын 114 ахмад Эрээний төмөр замын боомтоор Хятадад хүрсэн байна.

ӨМӨЗО-ны Эрээний Хилийн хяналт шалгалт хорио цээрийн газар эдгээр ахмадуудыг хилээр шуурхай нэвтрүүлэх тусгай төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал монгол хэлтэй цагдаа нарыг томилон ажиллуулж бүртгэлийн карт бөглөх зэрэг талаар тусалж, ачаа тээшний ажилд нь дэм болж, тэргэнцэртэй зорчигчдод тав тухтай үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалжид мэдээлснээр, нүдний болор цайх оноштой энэ 114 ахмад хэдэн бүлэгт хуваагдан, Эрээн хотын Ардын эмнэлэгт хагалгааны өмнөх шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж, есдүгээр сарын 13-нд галт тэргээр Монгол улсдаа буцах болно. 2024 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар,   “Бүс ба Зам· Гэрэлт аялал” -ын Монгол улс дахь төсөлд нүдний болор цайх оноштой 2847 ахмад хамрагдсан бөгөөд 425 нь үнэ төлбөргүй хагалгаа хийлгээд байгаа юм.