Хятад, АНУ-ын цаг уурын ажлын хэсгийн хурал Бээжинд боллоо
2024-09-09 10:08:42
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 9-р сарын 4-6-ны хооронд "21-р зууны 20-оод оны цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Бээжинд болов. Хурлыг Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь болон АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх олон улсын цаг уурын бодлогын асуудал хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хамтран даргалав. Хоёр тал цаг уурын хямралыг шийдвэрлэх асуудлаар үргэлжлэн судлан хэлэлцэв, тухайлбал 2030 он хүртэлх үндэсний хэмжээний бие даасан хувь нэмэрийг хэрэгжүүлэх болон 2035 он хүртэлх үндэсний хэмжээний бие даасан хувь нэмрийг бэлтгэх зэрэг асуудал багтаж байна.

21-р зууны 20-оод оны цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад Америкийн ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн техникийн болон бодлогын яриа хэлцэлийг хоёр тал сайшаав, үүнд эрчим хүчний өөрчлөлт, метан хий, эргэлтийн эдийн засаг болон нөөцийн үр ашиг, нүүрстөрөгч хий бага ялгаруулах зэрэг муж хотын тогтвортой хөгжлийн дөрвөн сэдвээр холбогдох солилцоо өрнүүлж, үүнийгээ цаашид үргэлжлүүлэхийг хүссэн байна.

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийн оролцогч талуудын 29 дүгээр бага хурлын (COP29) хугацаанд COP29-ийг даргалагч орон Азербайжантай “Метан болон бусад нүүрстөрөгчийн давхар исэлийн бус хүлэмжийн хийн дээд хэмжээний уулзалт”-ыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хоёр тал дахин нотлов.