Орос-Украины мөргөлдөөнийг түргэн эцэс болгохыг Олаф Шольц хүсэв
2024-09-09 15:24:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 8-ны өдөр Германы 2-р телевизийн мэдээлснээр, Германы канцлер Олаф Шольц Орос-Украины мөргөлдөөний талаар хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, одоогоор мөргөлдөөнийг хэрхэн хурдан дуусгаж, энх тайванд хүрэх талаар ярилцах цаг болсон. Миний бие Украйны дараагийн "энхийн дээд хэмжээний уулзалт"-д Оросыг оролцохыг дэмжиж байгаа бөгөөд энэ асуудлаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Хэвлэлийнхний мэдээлснээр, Олаф Шольц иймэрхүү байр суурьтай байгаа нь Германы засгийн газар Украинд цэргийн дэмжлэг үзүүлж буй явдалд Германы ард түмэн сэтгэл дундуур байгаагийн шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь Шольцод Германы дотоодын дарамт шахалт улмаар нэмэгдэж буйг харуулж байна. Германы хэт барууны нам Германы AfD нам болон зүүн жигүүрийн нам Сара Вагенкнехтийн холбоо Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг хүсч байна. Иймээс Германд саяхан болсон орон нутгийн сонгуулиар Шольц тэргүүтэй эрх баригч эвсэл дээрх хоёр намын хүнд цохилтод өртсөн гэж мэдээнд дурджээ.