Хятадын ГХЯ өнөөдөр \9-нд\ хэвлэлийн бага хурал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит даргаар ажиллаж буй Хятад улсын ажлын холбогдох байдлыг танилцуулав. ГХЯ-ны дэд сайд Сун Вэйдүн хэлэхдээ, энэ оны 7-р сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Хятад улс ШХАБ-ыг даргалах ажлыг хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дугаар хурлыг Хятадад зохион байгуулна. Хятад улс ШХАБ-ын дарга орны боломжийг ашиглан ШХАБ-ын орнуудтай хамтран ажиллаж, анхны эрхэм зорилго, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа тууштай баримталж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг тууштай хэрэгжүүлж, дэлхийн өнө батын энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмэр оруулах болно.
Сун Вэйдүн хэлэхдээ, ирэх оны дээд хэмжээний уулзалт бол ШХАБ-ын хүрээнд хийгдэх хамгийн чухал арга хэмжээ болох юм, мөн ч Хятад улс дарга орны хугацаанд зохион байгуулах чухал арга хэмжээ юм. Хятад улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг найрсаг, эв нэгдэлтэй, үр өгөөжтэй зохион байгуулж, талуудын нийтлэг ойлголтыг улам ойртуулж, хөгжлийн зураг төлөвлөгөөг гаргах болно. Түүнчлэн Хятад улс бас ШХАБ-ын хүрээнд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын 100 гаруй уулзалт, арга хэмжээг зохион байгуулах юм.