9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөд тэнгис дэх маргааныг шийдвэрлэх төлөвлөгөөний талаар сурвалжлагч асуув.
Мао Нин хэлэхдээ, Хятад улс түүхэн баримтыг хүндэтгэн, олон улсын хуулийн дагуу Өмнөд тэнгисийн холбогдох маргааныг холбогдох улс орнуудтай хэлэлцээ болон зөвшилцөлөөр дамжин энхийн замаар зохицуулахыг үргэлж дэмжиж ирсэн. Өмнөд тэнгисийн арбитрын хэргийн тухайд, холбогдох шийдвэр нь хууль бус бөгөөд хүчингүй гэсэн байр сууриа Хятад улс олон удаа илэрхийлсэн гэжээ.