БРИКС-ын орнуудын төлөөлөгчдийн уулзалт болно
2024-09-09 19:39:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр есдүгээр сарын 9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 

Мао Нин сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, БРИКС-ын орнуудын Үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан дээд төлөөлөгчдийн 14 дэх удаагийн уулзалт есдүгээр сарын 11, 12-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болно. 

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Гадаад харилцааны албаны дарга Ван И урилгаар оролцоно. Уулзалтын үеэр Хятад улс БРИКС-ийн түншүүдтэй олон улсын аюулгүй байдлын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал зэрэг талаар санал бодлоо солилцож, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16 дахь уулзалтад улс төрийн бэлтгэл хийнэ гэжээ.