Ши Жиньпин БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ
2024-09-09 09:29:21
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 9-нд Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд цахилгаан илгээж, Хойд Солонгосын Үндэсний 76 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 76 жилийн турш Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлага дор, Хойд Солонгосын ард түмэн эв нэгдэлтэй байж, үндэсний олон төрлийн үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ-ын нам болон ард түмнийг удирдан дагуулж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 8-р их хурал болон өмнөх бүгд хурлуудын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, бүтээн байгуулалт болон хөгжлийн ололт амжилтуудад хүрсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлаган дор, Солонгосын ард түмэн Солонгос маягийн социализмын үйлсийг ахиулах аянд тасралтгүй шинэ ялалтуудыг авчрах нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад, Хойд Солонгос хоёр орон уул ус, гол мөрнөөрөө холбогдож, уламжлалт найрамдал улам батжиж байна. Энэ жил Хятад, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Хятад, Хойд Солонгосын найрамдлын жил" тохиож байна. Шинэ эрин, шинэ нөхцөл байдалд Хятад улс үргэлжлэн Хятад, Хойд Солонгосын харилцааг стратегийн өндөрлөг болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харах болно. БНАСАУ-тай стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрамдал болон хамтын ажиллагааны харилцааг хамтаар бэхжүүлэн хөгжүүлж, социализмын үйлсийг хамтаар ахиулахад бэлэн байна. Хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгч, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.