"Эрчим хүчний шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж, цэвэр үзэсгэлэнтэй дэлхин ертөнцийг хамтаар байгуулъя" сэдэвтэй 2024 оны Тайюаний эрчим хүчний нүүрстөрөгч багатай хөгжлийн форум өнөөдөр Шаньши мужийн Тайюань хотод боллоо.
Энэ онд Тайюаний форум нь "Дөрвөн хувьсгал, нэг хамтын ажиллагаа"-ны эрчим хүчний аюулгүй байдлын шинэ стратегийг дэвшүүлсэн 10 жилийн хугацаанд, улсаас Шаньшид эрчим хүчний хувьсгалын иж бүрэн туршилтын цэгийг ажиллуулж эхэлсэн 5 жилийн турших ололт амжилттай уялдуулж, нээлтийн ёслол болон дээд түвшний уулзалт, эрчим хүчний хувьсгалын ололт амжилтын үзэсгэлэн, олон улсын хурал, тусгай форум, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа, сурталчилга зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэ онд Хятад Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой, хоёр орон хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 11 жилийн ой тохиож байна. Мексик нь зочин орны хувиар Тайюаний форумын холбогдох арга хэмжээнд оролцсон бөгөөд зочин орон Мексикийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ.