Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд нөхцөл боломж бүрдүүлэхийг дэмжинэ
2024-09-10 18:26:34
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 10-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Сэтгүүлч Украины хямралтай холбоотой асуулт асуусантай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Украины хямралын асуудлаарх Хятадын байр суурь тууштай, маш тодорхой юм. Бид энх тайван, яриа хэлэлцээг дэмжихийг үргэлж тууштай баримталдаг. Бид энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг дэмжиж байна. Цаашид бид хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, энх тайвныг тогтооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.