Хятадын ГХЯ эсэргүүцэл илэрхийлэв
2024-09-10 20:27:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын “Био аюулгүй байдлын тухай хууль”-ийг баталбал энэ хууль нь Хятадын олон компаниудын АНУ-тай хийх бизнесийг хязгаарлах болно гэж үзэж байна. Энэ талаар Гадаад харилцааны яам ямар тайлбар өгөх вэ? гэж сэтгүүлч асуужээ.

Үүнд Мао Нин хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхим холбогдох хуулийн төслийг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авахыг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Америкийн тал үзэл суртлын өрөөсгөл үзлээ орхиж, зах зээлийн зарчим, эдийн засаг худалдааны дүрэм журмыг хүндэтгэж, холбогдох хуулийн төслөө зогсоож, Хятадын компаниудад үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлэхээ больж, олон орны компаниудад шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Хятад улс өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүд эрх ашгаа хуулийн дагуу хамгаалахыг бид дэмжинэ гэжээ.