Хятадын аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж буй Америкийг эсэргүүцэж байна
2024-09-10 16:09:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын “Био аюулгүй байдлын тухай хууль”-ийг баталвал энэ хууль нь Хятадын олон компаниудын АНУ-тай хийх бизнесийг хязгаарлах болно гэж үзэж байна. Энэ талаар Гадаад харилцааны яам ямар тайлбар өгөх вэ? гэж сэтгүүлч асуужээ. 

Үүнд Мао Нин хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхим холбогдох хуулийн төсллийг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авахыг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Америкийн тал үзэл суртлын өрөөсгөл үзлээ орхиж, зах зээлийн зарчим, эдийн засаг худалдааны дүрэм журмыг хүндэтгэж, холбогдох хуулийн төслөө зогсоож, Хятадын компаниудыг үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлэхээ больж, олон орны компаниудад шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлэх ёстой юм. Хятад улс өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалахыг бид дэмжинэ гэжээ.