Есдүгээр сарын 10-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, ГХ-ны сайд Ван И Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа, Хятад Африкийн хамтын ажиллагааны онцлогийг дүгнэсэн юм, тухайлбал:
Нэгдүгээрт, Африкийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, чин сэтгэлийн тусламж үзүүлдэг;
Хоёрдугаарт нь Африкийн хөгжлийн хэрэгцээг сайтар дагаж, Африкийн бие даасан хөгжлийн чадавхийг сайжруулахад анхаардаг;
Гурав дахь нь геополитикийн тоглоомд оролцохгүй байж, Африкт бүлэглэл байгуулж сөргөлдөөн үүсгэхийг эсэргүүцэх бөгөөд Африкийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг эсэргүүцэх эдгээр болно гэж хэлсэн юм.
Үнэндээ Хятад улс хэзээ ч Африкийн гол зээлдүүлэгч байгаагүй. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжингүй орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Африкийн орнууд өрийн дарамтаа хөнгөлж, тогтвортой хөгжихөд нь туслахыг уриалж байна гэжээ.