Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн археологи судалгааны 50 жил
2024-09-10 09:40:14
Share
Share this with Close
youtube WeChat

1974 оны хавар Хятадын Шааньси мужийн Ши Ян тосгонд нутгийн тариачид худаг ухаж байхдаа вааран баримлын зарим хэлтэрхийг олсон цагаас өнөөг хүртэл  Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн археологийн олдворуудын ажил 50 жилийг туулан өнгөрүүлжээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хэд хэдэн үеийн археологичдын тууштай эрэл хайгуулын үр дүнд цэрэг морины хүүхэлдэйн малтлага, соёлын дурсгалыг хамгаалах ажил баялаг үр дүнд хүрч, 2000 гаруй жилийн турш нойрсож буй хааны цэрэг морины жагсаалыг илрүүлж, 20-р зууны дэлхийд хамгийн алдартай археологийн олдворуудын нэг болсон юм.

1987 онд ЮНЕСКО Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн жагсаалыг Дэлхийн өвийн жагсаалтад хамруулав.

Өнөөг хүртэл 8000 орчим цэрэг морины вааран баримал, хэдэн арван мянган хүрэл зэвсэг бүхий нийт 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 1, 2, 3-р нүхийг ар араасаа илрүүлжээ.