Ши Жиньпин өргөн олон багш, боловсролын салбарын ажилтнуудад баярын өдрийн мэнд дэвшүүлэв
2024-09-10 10:40:21
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний боловсролын хурал 9-10-ны өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавив. 9-р сарын 10-ны өдөр бол Хятад улсын 40 дэх багшийн баярын өдөр юм. Энэ өдөрт зориулан Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс бүх улсын багш, боловсролын салбарын ажилтнуудад баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ. Багш нараа хүндлэх, боловсролыг эрхэмлэх нь Хятад үндэстний сайхан уламжлал гэдгийг тэрээр онцоллоо. Багш нарын улс төрийн, нийгмийн, мэргэжлийн байр суурийг дээшлүүлж, багш нарын цалин хөлсний баталгааг бэхжүүлэх ёстой. Мөн бага, дунд сургуулийн багш нарын багшлах насны стандартыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн багш нарын амьжиргааны тэтгэмжийн бодлогыг хэрэгжүүлэх, их, дээд сургуулиудын цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийг дэмжихийн чухлыг онцолсон байна. Түүнчлэн багшийн мэргэжлийн нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, багшийн боловсролын бус сургалтын ажлын ачааллыг бууруулж, багшийн тэтгэвэрт гарах ажлыг сайтар гүйцэтгэнэ. Шилдэг багш нарыг сонгон шалгаруулах, хөхүүлэн урамшуулах, сурталчлах ажлыг цаашид эрчимжүүлж, багш нарыг нийгмийн нэр хүндийг өргөж, нийгэм нийтэд хамгийн нэр хүндтэй мэргэжлүүдийн нэг болгох ёстой хэмээн Ши Жиньпин онцолжээ.