9-р сарын 8-нд,Чинь Шы Хуан хааны бунхны музейд археологийн олдворын тусгай үзэсгэлэн нээгджээ.
2024 онд Чинь улсын цэрэг морьдын хөшөөний олдворыг илрүүлсэн 50 жилийн ой тохиож байна. Үүнд зориулж “Чинь Шы Хуаны бунхны археологийн олдворын үзэсгэлэн” гаргаж, 230 ширхэг үнэт үзмэрийг дэлгэн үзүүлж, Чинь улсын үеийн түүх соёлыг бүрэн утгаар нь харуулахыг зорьж байгаа юм.