9-р сарын 9-нд 2024 оны зохиогчийн эрхийн олон улсын форум Жянши мужийн Жиндэжэн хотод болов. Хуралд оролцсон дотоод гадаадын төлөөлөгчид "Зохиогчийн эрх ба бүтээлч үйлдвэрлэлээр тогтвортой хөгжлийг дэмжье" сэдвийн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцов.
2024 оны Зохиогчийн эрхийн олон улсын форум нь голцуу "Зохиогчийн эрхийг хамгаалахаар дамжин уламжлалт соёлын өв залгамжлал, инновацийг дэмжинэ", "Агуулга бүтээхэд хиймэл оюун ухааныг ашиглах нь", "Зохиогчийн эрхийн тогтолцоо нь соёлын олз, оролцоог баталгаажуулдаг" зэрэг илтгэлийн сэдвүүдээр өрнөж, зохиогчийн эрхийг бий болгох, ашиглах, хамгаалах, удирдлага болон бүрэн үйлчилгээний сүлжээ зэрэг асуудлуудыг хамарсан байна. Мөн энэ үеэр "2024 оны ардын утга зохиол, урлагийн зохиогчийн эрхийг хамгаалах, сурталчлах туршилтын цэгийн ажлыг эхлүүлэх ёслол"-ыг зохион байгуулж, ардын уран зохиол, урлагийн иж бүрэн үзэсгэлэн, зохиогчийн эрхийн ололт амжилтын үзэсгэлэн, дэлхийн оюуны өмчийн салбарын хамтын ажиллагаа, солилцооны үзэсгэлэн зэргийг зохион байгуулж, шинэ эриний зохиогчийн эрхийн ажлыг сайтар хийхээр дамжин Хятадын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт болон шинэлэг хөгжлийг ахиулж, үйлдвэрлэлийн шинэ хүчний хөгжилд эрч хүч сэлбэж байгааг бүх талаар харуулсан байна.